Энэ оны эхээр Канадын давхар иргэншилтэй дөрвөн иргэн хар тамхины хэргээр Хятадад цаазлагдсаныг Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли баталжээ.
Түүний хэлснээр Канад улс энэ хэргүүдэд хэдэн сарын турш анхаарлаа хандуулж, ерөнхий сайд асан Жастин Трюдо зэрэг албаны хүмүүс цаазаар авах ялыг зогсоохоор удаа дараа оролдсон байна.
Пүрэв гарагт Хятадын Гадаад хэргийн яам эдгээр хэргүүд дээр “хуулийн дагуу ажилласан” гэж мэдэгдсэн бол Канад дахь Хятадын Элчин сайдын яам гэмт хэргийн “хөдөлшгүй, хангалттай” нотлох баримт байгаа хэмээн мэдэгджээ.
Мөн Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Оттаваг “хариуцлагагүй мэдэгдэл” хийхгүй байхыг сануулаад, “Хятадын шүүхийн бүрэн эрхт байдлыг” хүндэтгэхийг Канад улсад уриалав.
Хятад улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хар тамхины гэмт хэргийн эсрэг хатуу байр суурь баримталдаг. Гэхдээ гадаадын иргэнд цаазаар авах ял ховор оногдуулаг аж.
Тус улсын хуулиар хар тамхи, авлига, тагнуултай холбоотой гэмт хэргийг хүнд ангилалд хамааруулж, цаазын ял оногдуулдаг. Хятадын зүгээс цаазын ялын тоог нууцалж ирсэн ч хүний эрхийн байгууллагууд тус улсыг цаазаар авах ялын гүйцэтгэлээр дэлхийд дээгүүр ордог гэж үздэг байна.
Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 2019 онд Хятадын шүүхээс цаазаар авах ял сонссон Канадын иргэн Роберт Ллойд Шелленберг цаазлуулсан хүмүүсийн дунд байхгүй байна.
Канад улс АНУ хүсэлтийн дагуу 2018 онд Хятадын “Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг саатуулснаас хойш Канад, Хятадын харилцаа тогтворгүй байгаа юм. Уг үйл явдлын дараахан Хятад улс Канадын хоёр иргэнийг баривчилсан ч хожим хоёуланг нь сулласан байдаг.
2023 онд Канадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тагнуулын мэдээлэлд үндэслэн тус улсын холбооны сонгуульд Хятад улс хөндлөнгөөс оролцсон талаар мэдээлж байв. Тухайн үед Хятад үүнийг үгүйсгэж, “үндэслэлгүй, гүтгэлэг” гэж нэрлэж байсан.
Мөн саяхан Оттава Хятадын цахилгаан машин, ган, хөнгөн цагаанд татвар ногдуулсны хариуд Хятад улс Канадын зарим хүнсний импортод татвар ногдуулсан.
Эх сурвалж: BBC

#Канад, #ХЯтад, #цаазын ял, #Хар тамхины хэрэг,