АНУ-д цаашид зарагдах ихэнх “iPhone” утас, ухаалаг төхөөрөмжийн үйлдвэрлэлийг Хятадаас өөр улс руу шилжүүлж байгаагаа “Apple” мэдэгдлээ. Энэ тухай Гүйцэтгэх захирал Тим Кук “АНУ-д зарагдах “iPhone”-уудын ихэнх нь Энэтхэгт үйлдвэрлэгдэнэ. Мөн“iPad”, “Apple Watch”, “iMac” болон “AirPods” зэрэг төхөөрөмжийг Вьетнамд үйлдвэрлэнэ” гэжээ.
Харин бусад улсын зах зээлд зориулсан бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлэсэн хэвээр байх юм.
АНУ-ын татварын шинэ тарифын улмаас тус компани энэ улиралд ойролцоогоор 900 сая ам.долларын нэмэлт зардал гаргахаар тооцоолж байгаагаа мөн онцолжээ.
Татварын шийдвэрээс ч өмнө үйлдвэрлэлээ Америк руу шилжүүлэхийг Трамп тус компаниас шаардаж байсан бөгөөд “Apple” ирэх дөрвөн жилийн хугацаанд АНУ-ын хэд хэдэн мужид 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: BBC

#Apple, #Дэлхийн мэдээ, #“iPhone” утас, #iPhone”-уудын ихэнх нь Энэтхэгт үйлдвэрлэгдэнэ,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557