Япон Улсад сүүлийн жилүүдэд төрөлт буурч байгаагаас нийт хүн амд эзлэх хүүхдийн хувь түүхэн доод хэмжээнд хүрлээ. 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар, 14 болон түүнээс доош насны хүүхдийн тоо 13.66 сая болсон нь өнгөрсөн оноос 350 мянгаар цөөрсөн үзүүлэлт гэдгийг тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Тодруулбал, тус улсын хүн ам энэ жил 123.4 саяд хүрсэн бөгөөд үүний 11.1 хувь нь л 14 ба түүнээс доош насны хүүхдүүд байгаа юм. Японтой харьцуулахад, АНУ-д 2023 онд хүн амын 21.7 хувь, Хятадад 2024 онд 17.1 хувийг хүүхдүүд эзэлж байв. Японд хэдэн арван жилийн турш төрөлт буурсаар байгаа нь хамгийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд залуусыг гэр бүл болох, хүүхэдтэй болохыг дэмжих олон арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлсэн ч үр дүн багатай байна. Одоогоор тус улсад нэг эмэгтэйд ногдох дундаж төрөлт 1.3 байгаа нь хүн ам тогтвортой байлгах доод түвшин болох 2.1-ээс эрс доогуур үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ хүн амын 20-иос дээш хувь нь 65 болон түүнээс дээш насныхан байна. Иймээс 2024 онд 123.4 сая байсан хүн ам 2065 он гэхэд 88 сая болж буурна гэж таамаглаж буй.

Амьдралын өртөг хэт өндөр, эдийн засгийн өсөлт удааширсан, амьдрах орон зай хязгаарлагдмал, залуус ажилдаа хэт төвлөрдөг зэрэг хүчин зүйлийн улмаас төрөлт буурч, насжилт уртсан, хүн ам зүйн асуудлууд тулгарч байгааг мэргэжилтнүүд онцолдог. Ташрамд, Японы хөрш болох Хятад, Хонгконг, Тайвань, БНСУ-д ч хүн амын тоо буураад байна. Европын зарим улс, тухайлбал Испани, Итали ч ижил асуудалтай тулгарч байгаа ч, цагаачлалыг илүү нээлттэй хүлээн авч, хүн ам зүйн асуудлаа шийдэхийг зорьж байна. Эх сурвалж: CNN

#Япон улс,