Өдгөө дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг зогсоохын тулд энхийн хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Үүний тулд тэрбээр энэ сарын 15-ны пүрэв гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Турк Улсад нүүр тулж уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кийр Стармер, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск нар Киевт уулзаж, 30 хоногийн гал зогсоох уриалгыг хамтран гаргасан юм. Үүний хариуд Путин гал зогсоох нөхцөлгүйгээр тавдугаар сарын 15-нд Истанбул хотод Украины төлөөлөлтэй уулзах санал тавьсан билээ.
Европын холбоо, АНУ зэрэг орнууд энэ уулзалтыг түүхэн эргэлтийн цэг болно гэж найдаж буй. Мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ч Путинтэй утсаар ярьж, энэхүү уулзалтыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хэмээн Кремль мэдэгдсэн.
Ташрамд, Орос, Украины Төрийн тэргүүд 2019 оны арванхоёрдугаар сараас хойш биечлэн уулзаагүй бөгөөд бие биенээ харилцан үл хүндэтгэсэн байр суурьтай хэвээр байгаа юм.
Эх сурвалж: Euro News

#Дэлхийн мэдээ, #Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, #Украйны дайн,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557