АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын бараа бүтээгдэхүүнд 35 хувийн гаалийн татвар ногдуулах шийдвэрээ зарлаж, наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр Канадын Ерөнхий сайд Марк Карнейд илгээсэн захидалдаа “Канад хариу арга хэмжээ авбал татварын хувь нэмэгдэнэ” хэмээн анхааруулжээ.
Одоогийн мөрдөж буй 25 хувийн татварын хэмжээг ийнхүү 10 нэгжээр нэмэгдүүлж буй нь Канадын эдийн засгийн ноцтой дарамт болно гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ АНУ-Мексик-Канадын худалдааны гэрээнд хамаарах бүтээгдэхүүнүүдэд энэхүү татвар үйлчлэхгүй байх магадлалтай бөгөөд эрчим хүч, бордооны импортод одоогийн 10 хувийн татвар хэвээр үлдэх магадлалтай.
АНУ руу орж ирж буй фентанил хэмээх хар тамхины хяналтгүй урсгалыг Канадын талаас зогсоохгүй байгаа хэмээн Трамп шүүмжилж буй. “Хэрэв Канад фентанилийн урсгалыг зогсоохын төлөө хамтран ажиллавал би энэ шийдвэрээ эргэн харж магадгүй” гэж тэрбээр дурдсан байна.
Канадын Ерөнхий сайд Карней “Канад АНУ-тай хамтран ажиллаж, фентанилийн аюулыг хязгаарлахын төлөө хичээн ажиллаж байгаа” хэмээнонцлов.
Эх сурвалж: Reuters

#Трамп, #Трампын тариф,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3559