Тайланд, Камбожийн удирдагчид Малайзын нийслэл Куала Лумпурт уулзаж хэлэлцээ хийхээр боллоо. Хоёр улсын хил орчмын зэвсэгт мөргөлдөөн дөрөв дэх өдрөө үргэлжилж, 35 хүн үрэгдэж, 218 мянга гаруй хүн дүрвэсэн асуудлыг энэхүү хэлэлцээний дүнд шийдэх боломжтойг ажиглагчид онцолж буй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын Ерөнхий сайд нартай утсаар ярьж, зөрчилдөөнөө зогсоохгүй бол худалдааны хэлэлцээр хийхгүй гэж анхааруулсны дараа талууд хэлэлцээ хийхээ мэдэгдсэн юм. 

Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пумтам Вэчайчай хэлэлцээнд оролцоно гэдгээ мэдэгдсэн бол Камбожийн Ерөнхий сайд Хун Манет мөн Куала Лумпур дахь уулзалтад очихоо онцлов. Дөрвөн өдөр үргэлжилсэн мөргөлдөөний улмаас Тайландын 22, Камбожийн 13 иргэн амиа алдаад байна. 

Эх сурвалж: The Guardian

#Камбож, #тайланд,