Непал аялал жуулчлалыг эрчимжүүлэх зорилгоор Гималайн нурууны 97 оргилд авирах зөвшөөрлийг ирэх хоёр жилийн хугацаанд үнэ төлбөргүй олгохоор боллоо. Гэхдээ ноён оргил Эверестэд гарах улирлын зөвшөөрлийн төлбөр есөн жилийн дараа анх удаа нэмэгдэж, ирэх есдүгээр сараас 15,000 ам.доллар болж байна.
Непалын хувьд уулын аялал жуулчлал нь орлогын чухал эх үүсвэр бөгөөд зөвхөн өнгөрсөн жил авиралтын зөвшөөрлөөс 5.9 сая ам.доллар олсны ихэнхийг нь Эверестэд авирах зөвшөөрлийн төлбөр эзэлжээ.
Авирах зөвшөөрлийг үнэгүй болгосон оргилуудад, Судурпашчим мужуудад байрлах бөгөөд далайн түвшнээс 5,970-7,132 м-ийн өндөр уулс багтаж байна. Эдгээр бүс нь буурай, хөгжил сул, дэд бүтэц муу тул жуулчид цөөн очдог аж. “Гайхамшигтай байгалтай ч хүрэхэд бэрх учир жуулчин, уулчид цөөн ирдэг. Зөвшөөрлийг үнэгүй олгосноор шинэ боломж бий болж, орон нутгийн эдийн засгийг дэмжиж, ажлын байр бий болгоно гэж найдаж байна” хэмээн тус улсын Аялал жуулчлалын газрын дарга Химал Гаутам мэдэгджээ.
Эверестийн оргилд сүүлийн жилүүдэд хэт олон жуулчин авирснаас байгаль орчны бохирдол ихсэх, ослын тоо нэмэгдэх зэрэг асуудал дагуулж байгаа учир 2024 оны дөрөвдүгээр сард Непалын Дээд шүүх авирах зөвшөөрлийн тоог хязгаарлах шийдвэр гаргасан.
Эх сурвалж: ВВС

#онцолсон, #Непал, #Гималайн нурууны 97 оргил,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557