АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй Цагаан ордонд өнөөдөр уулзана. Энэхүү уулзалтын өмнө Трамп Украиныг НАТО-д элсүүлэх болон Крымийг буцаан авах асуудлыг бүрмөсөн няцаасан байр суурь илэрхийлэв. Тэрбээр Зеленский “хүсвэл” дайныг нэн даруй төгсгөх боломжтой, мөн 2014 онд Оросын нэгтгэсэн Крымийн хойгийг Украин дахин хэзээ ч эргүүлэн авахгүй гэж өөрийн сошиал сүлжээнд мэдэгдсэн байна.
Зеленский мөн энэ уулзалтын өмнө Европын удирдагчидтай уулзах бөгөөд шинжээчид үүнийг Украины ирээдүйг тодорхойлох чухал дипломат мөчүүдийн нэг гэж тодорхойлж буй. Зеленскийн хувьд Украин үндсэн хуулиараа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэзээ ч алдах боломжгүй хэмээгээд Крымийг “өгнө” гэсэн аливаа саналд эрс татгалзсаар ирсэн юм.
Трампын тусгай төлөөлөгч Стив Виткоффын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн АНУ, Оросын дээд хэмжээний уулзалтаар Москва Украинд аюулгүй байдлын баталгаа олгохоор зөвшөөрсөн гэнэ. Энэ нь НАТО-гийн 5-р зүйл буюу аливаа нэг гишүүн оронд халдвал эвсэлд халдсанд тооцохтой адилтгахуйц хамгаалалтын хэлцэл болж болзошгүй бөгөөд Зеленский уг саналыг “түүхэн ач холбогдолтой” гэж нэрлээд буй.
Гэвч яг ямар хүч, ямар бүтэцтэйгээр энэ баталгааг хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: BBC

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #Украины Төрийн тэргүүн Владимир Зеленский,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557