Чингэлтэй дүүргийн 10, 11-р хороо, Дэнжийн мянга, 39-р сургууль орчмын зам талбайг цэвэрлэж байна.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

22:53, 2025-08-21

БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс болон зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 11 байгууллагын 300 орчим ажилтан 30 техниктэйгээр борооны ус тогтсон байршлуудад цэвэрлэгээ, ариутгалын ажил хийж байна

БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс болон зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 11 байгууллагын 300 орчим ажилтан 30 техниктэйгээр борооны ус тогтсон байршлуудад цэвэрлэгээ, ариутгалын ажил хийж байна.

22:44, 2025-08-21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үерийн усны бүсэд ажиллаж байна

22:39, 2025-08-21

БГД-ийн Шуурхай штабын 70145964 дугаарт 22:20 цагийн байдлаар нийт 21 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна

БГД-ийн Шуурхай штабын 70145964 дугаарт 22:20 цагийн байдлаар нийт 21 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 17, 2 дугаар хорооны 2 байршилд орон сууцны зоорины давхрын усыг сорууллаа.

Дүүргийн шуурхай штабын 15 алба хаагч 10 тонны 3 сорох машин, нийт 5 техниктэйгээр дээрх дуудлагууд хариу арга хэмжээ авч байна.Мөн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 7 байгууллагын нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй баг борооны усны шүүрт худгийн цэвэрлэгээ болон замын зорчих хэсэгт урсаж орж ирсэн лаг шаврыг тусгай зориулалтын 7 машин, 2 механизмтай цэвэрлэж ажиллаж байна.

22:33, 2025-08-21

Авто замын лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж байна

СХД-ийн "Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ" ОНӨААТҮГ-аас мотопомпоор соруулсан авто зам талбайн лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж байна.Тодруулбал, камаз-2, ковш-2, унагалдай-2, хог тээврийн-5 машин техник төхөөрөмжөөр нийт 167 зам талбайн үйлчлэгч, ажилтан бэлэн байдалд шуурхай ажиллаж байна.

22:28, 2025-08-21

#ШУУД: Чингэлтэй дүүргийн зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд борооны усны шүүрт худгийн цэвэрлэгээ болон замын зорчих хэсэгт урсаж орж ирсэн лаг шаврыг цэвэрлэж байна

22:24, 2025-08-21

СХД-ийн шуурхай штабын баг бүрэлдэхүүн усанд автсан байршлуудад яаралтай хариу арга хэмжээг авч ажиллаж байна

СХД-ийн шуурхай штабын баг бүрэлдэхүүн усанд автсан байршлуудад яаралтай хариу арга хэмжээг авч ажиллаж байна.Үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн онцгой байдлын хэлтэст үерийн 8 дуудлага мэдээлэл ирээд байгаа бөгөөд холбогдох газар, хэлтсээс тухайн байршлуудад шуурхай ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал 1,2,14,18, 20,35, 42 дугаар хороодын зарим байршилд ус тогтож зорчих хэсэг хязгаарлагдаад байгаа бөгөөд үерийн далан сэтэрч айл өрхийн хашаа руу ус орж аюултай нөхцөл байдал үүсээд байна.Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, "Захиалагчийн алба" ОНӨААТҮГ, "Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ" ОНӨААТҮГ, "Дэд бүтцийн хөгжлийн алба" ОНӨААТҮГ, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн холбогдох албан хаагчид тогтсон усыг мотопомпоор соруулах, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, айлын хашаа, гэр, байшин руу ус орохоос сэргийлэн хамгаалалтын суваг шуудуу татах, лаг хагшаасыг цэвэрлэх, шинээр далан үүсгэж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.

#онцолсон, #үер, #livetext,