Афганистаны зүүн хэсэг буюу Пакистантай хил залгаа бүсэд газар хүчтэй хөдөлсний улмаас хамгийн багадаа 250 хүн амиа алдаж, 500 орчим хүн гэмтэж бэртсэн талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Зургаан магнитудын хүчтэй энэхүү газар хөдлөлт ням гарагийн орой 23:47 цагт Кунар мужийн хэд хэдэн сууринд мэдрэгджээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн төв нь Жалалабад хотоос зүүн хойш 27 км зайд байсан аж.
Жалалабад нь Пакистаны хилтэй ойрхон, худалдааны чухал төв бөгөөд 300 мянга орчим хүн амтай. Гэхдээ худалдаа наймаа эрхлэгчид нааш цааш зорчдог, түр оршин суудаг хүн их аж. Хотын ихэнх барилга нь тоосго, бетон, модон хийцлэлтэй, хотын захын хэсгүүдэд голдуу шавар байшин зонхилдог бөгөөд газар хөдлөлтийн үед нурах эрсдэл өндөр гэнэ.
Эх сурвалж: АР

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3559