АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлалыг хумих бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар тус улсын хөдөлмөрийн зах зээл 1.2 сая цагаач ажилчнаар цөөрсөн тухай Хүн амын тооллогын товчоо урьдчилсан байдлаар мэдээлжээ. АНУ-ын нийт ажиллах хүчний 20 хувийг цагаачид бүрдүүлдэг бөгөөд хөдөө аж ахуй, барилга, үйлчилгээ зэрэг салбарт голлон ажилладаг.
Хөдөлмөрийн зах зээлд гарч буй энэ хомсдол зарим салбарт хэдийн ажиглагдаж эхэллээ. Тухайлбал, тариалангийн бүс нутагт ургац хураах ажил саатаж, ногоо, жимс ялзарч муудахад хүрч, хэд хэдэн хотод барилга, засвар үйлчилгээний салбарт ажлын байрны тоо буурч байна. Хүүхэд, өндөр настан асрах, гэрийн үйлчилгээний салбарын ажиллах хүчний 43 хувийг цагаачид бүрдүүлдэг бөгөөд энэ чиглэлд ч хомсдол үүсэх шинжтэй байгаа юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдыг албадан гаргана гэсэн амлалтаа хэрэгжүүлснээр хилээр хууль бусаар нэвтрэх асуудал эрс буурсан. Гэвч тэрээр аюултай гэмт хэрэгтнүүдийг голчлон гаргана гэсэн ч баривчлагдсан, албадан гаргасан цагаачдын олонх нь гэмт хэрэг хийгээгүй, мөн Америкт хууль ёсоор амьдардаг хүмүүс байсан нь шүүмжлэл дагуулж буй.
Эх сурвалж: AP

#АНУ, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #цагаач иргэн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557