Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 35 орны төлөөлөгч оролцсон дээд хэмжээний уулзалтын дараа барууны холбоотон 26 улс гал зогсоох гэрээ байгуулагдмагц Украинд хуурай зам, тэнгис, агаарын цэргүүдээ байршуулахад бэлэн байгааг мэдэгдэв. 

АНУ ч дэмжлэгээ тун удахгүй албан ёсоор баталгаажуулах бөгөөд хоёр тал Украины агаарын орон зайг хамгаалах талаар санал солилцжээ.

Мөн Трамп Европын холбоонд хандан Оросын нефть, хийн импортыг таслан зогсоох нь хамгийн зөв зам гэж мэдэгдээд буй. Европын холбоо 2027 онд Оросын нефть, хийн импортод бүрэн цэг тавих зорилготой. Гэхдээ өнгөрсөн жилд л гэхэд Орос Европын холбоонд 1.1 тэрбум еврогийн түлш нийлүүлсэн аж.

Москва барууны хүчнийг Украинд байршуулахыг эрс эсэргүүцэж буй. Үүний зэрэгцээ Оросын довтолгоо үргэлжилсээр байгаа бөгөөд пүрэв гарагт хойд Украинд хоёр хүн амиа алдсан байна. 

Эх сурвалж: BBC 

#Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон,