Непал Улс нийгмийн сүлжээнүүдийг хаах шийдвэрээ хүчингүй болгосон тухай Засгийн газар мэдээлэв. Засгийн газрын төлөөлөл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн сайд Притхви Субба Гурунг “Бид нийгмийн сүлжээг хаах шийдвэрээ эргүүлэн татлаа. Одоо платформууд хэвийн ажиллаж байна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр төрөөс олон нийтийн сүлжээг хаасан нь эсэргүүцлийг улам дэврээж, даваа гарагт Катманду хотод болсон жагсаал эмх замбараагүй байдалд хүрчээ.
Эрх баригчдын мэдээлснээр, “Gen Z” нэртэй хөдөлгөөний удирдсан уг жагсаалын үеэр хүчирхийлэл гарч, 19 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан байна.

Эх сурвалж: Reuters 

#Непал Улс,