Непалын нийслэлд хоёр дахь өдрөө үргэлжилсэн авлигын эсрэг жагсаалын үеэр эсэргүүцэгчид парламентын байрыг шатаажээ.
Мөн энэ жагсаал цуглааны улмаас Ерөнхий сайд К.П. Шарма Оли огцорсон бөгөөд хэн түүний суудлыг залгамжлах нь тодорхойгүй байна.
Харин арми “Жагсагчид нөхцөл байдлыг далимдуулан нийтийн болон хувийн өмчийг сүйтгэж, галдан шатааж байна. Энэ үйлдэл үргэлжилбэл аюулгүй байдлын байгууллагууд, тэр дундаа Непалын арми хяналтаа тогтооно” гэж мэдэгдлээ. Энэхүү эмх замбараагүй байдалд хоёр дүүргийн шоронгоос хэдэн зуун хоригдол оргосон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.
Жагсаал нь анх олон нийтийн сүлжээг хаах шийдвэрээс үүдсэн ч өдгөө авлигын эсрэг, олныг хамарсан хөдөлгөөн болон өргөжсөн бөгөөд энэ үеэр 22 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ.
Олон улсын ажиглагчид Непалд тогтвортой байдал, төрийн удирдлага нэн даруй сэргээгдэхгүй бол улс төрийн гүн хямралд орох эрсдэлтэйг анхааруулж байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557