Непалд өрнөсөн авлигын эсрэг жагсаалын улмаас 22 хүн амь үрэгдэж, Ерөнхий сайд Кхадга Прасад Шарма Оли огцроод буй. Тэгвэл энэ үеэр нийслэл Катмандугийн дарга Балендра Шахыг “Gen Z Nepal” хөдөлгөөний боловсруулсан бодлогын төсөлд залуусын төлөөлөл болгон, ойрын 18 сарын хугацаанд улс орныг удирдах Түр зөвлөлд оруулах санал гаргалаа. Өдгөө 35 настай Шах нь инженер мэргэжилтэй, өмнө нь реп дуучин байсан бөгөөд “Бален” нэрээрээ залуусын дунд алдартай байжээ.
Тэрбээр 2022 онд ямар нэгэн намын дэмжлэггүйгээр бие даан өрсөлдөж, хотын даргаар сонгогдсон аж. Шах жагсагчдыг ил тод дэмжиж, Ерөнхий сайд асан Олиг иргэдийн зовлонг ойлгодоггүй террорист хэмээн шүүмжилсэн бөгөөд одоогоор залуусын итгэлийг хүлээсэн улстөрчөөр тодроод буй.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Непал, #“Gen Z Nepal” хөдөлгөөн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557