АНУ-ын Элчин сайдын яам Энэтхэгийн зарим компани, корпорацийн захирлуудын визийг хүчингүй болгож, шинээр олгохоос татгалзсан байна. Энэхүү шийдвэрээ тэд эдгээр компани фентанилын түүхий эдийн хууль бус наймаатай холбоотой байж болзошгүй гэж тайлбарлажээ.
Фентанил хэмээх хүчтэй, синтетик мансууруулах бодисын хэрэглээ АНУ-д газар авч, нас баралтын гол шалтгаануудын нэг болоод буй.
Өмнө нь АНУ-ын Хууль зүйн яам Энэтхэгт төвтэй “Raxuter Chemicals”, “Athos Chemicals” компаниудын удирдлагыг фентанилын түүхий эд нийлүүлэхээр хуйвалдсан хэмээн буруутган баривчилсан бол өнгөрсөн гуравдугаар сард “Vasudha Pharma Chem” компанийн гурван өндөр албан тушаалтанд энэ зүйл ангиар ял тулгажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Конгресст хийсэн мэдэгдэлдээ Энэтхэг нь хар тамхи зөөвөрлөдөг, хууль бус үйлдвэрлэл эрхэлдэг гол 23 орны нэг гэж онцолсон юм.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Энэтхэг, #АНУ-ын элчин сайдын яам,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557