Энэтхэгийн Калькутта хотод хүчтэй аадар бороо орсны улмаас 12 хүн амиа алдсан тухай онцгой байдлын албаныхан мэдээлэв. Нас барсан хүмүүсийн олонх нь цахилгаанд цохиулсан бол хоёр нь живж үрэгдсэн байна.
Хотод 24 цагийн хугацаанд 251.6 мм хур тунадас унасан бөгөөд энэ нь 1988 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гудамж талбай усанд автаж, тээврийн хэрэгслүүд зогсон, нислэг, галт тэрэгний хуваарь олноороо цуцлагдаж, цахилгаан тасалдсан зэрэг асуудал хотод тулгарч буй.
Онцгой байдлын албаныхан гудамж, зам, төмөр замд ус шахах насос ажиллуулж, хүнсний тусламж хүргэх, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээний баг хүмүүст үйлчилж буйг мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3560