Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд цагаачдыг яаралтай албадан гаргах журмыг өргөжүүлэхийг Холбооны давж заалдах шатны шүүх хориглох шийдвэр гаргалаа.
Яаралтай албадан гаргах буюу expedited removal хэмээх энэхүү журам сүүлийн 30 жилийн хугацаанд зөвхөн хил дээр баривчлагдсан цагаачдад үйлчилж байсан бөгөөд тэднийг шүүхийн хяналт, сонсголгүйгээр шууд буцаахыг хэлж буй.
Тэгвэл Дональд Трамп энэхүү журмыг орон даяар, хууль ёсоор оршин сууснаа нотолж чадаагүй бүх цагаачдад хэрэгжүүлэхээр өргөжүүлсэн юм. Энэ нь цагаачдын үндсэн эрхийг зөрчиж буй үйлдэл гэж шүүх үзжээ. АНУ-ын Ардчилсан нам, цагаачдын эрхийг хамгаалах байгууллагууд ч Трампын энэхүү бодлогыг эсэргүүцэж байгаа бол Бүгд найрамдах намын олон гишүүн уг бодлогыг дэмжиж, хууль бус цагаачлалыг бууруулах хэрэгтэй хэмээн дэмжиж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #цагаач иргэн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557