Тайландын өмнөд хэсэг,  Индонезэд болж буй үерийн улмаас нийт 61 хүн нас барж, гурван сая орчим хүн их, бага хэмжээний хохирол амсаад байна. Үүний зэрэгцээ Малайзад аадар бороонд хоёр хүн амиа алдаж, 34 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.  
Тайландын эрх баригчид нөхцөл байдал хүнд ч гамшигт нэрвэгдсэн бүсэд тусламж үзүүлсээр байгааг онцолж,  цаашид иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хүнс, эм, ахуйн бараа бүтээгдэхүүнийг завиар хүргэх ажиллагааг эрчимжүүлэхээ мэдэгдлээ. 

Үүний зэрэгцээ Индонезийн Хойд Суматра мужид үер бууж, хөрс гулгасны улмаас 28 хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй болсон бөгөөд цахилгаан, үүрэн холбооны үйлчилгээ саатаад байна.  Мөн Малайзын долоон мужид үер буусан, голын түвшин эрс нэмэгдсэн тул эрсдэлтэй бүсээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч буй. 
Зүүн Өмнөд Азид орж буй аадар бороо, далайн шуургын улмаас бусад улс, мужид ч үерийн гамшиг нүүрлэх эрсдэл өндөр байгааг цаг уурчид анхааруулж буй. 

Эх сурвалж: Reuters 

#Индонез, #тайланд, #үер,