Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон төрийн айлчлалынхаа хүрээнд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа геополитик, худалдаа болон байгаль орчны чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв. Украины дайныг зогсоох асуудлаар Бээжинг илүү идэвхтэй байр суурь баримтлаасай гэж Европын холбоо хүсэж байгааг Э.Макрон мөн уламжлав.
Макрон уулзалтын үеэр “Франц, Хятадын харилцаанд геополитикийн тогтвортой байдал, эдийн засгийн тэнцвэр, байгаль орчны тогтвортой хөгжлийн гурван тулгуур бүхий хөтөлбөр чухал” гэсэн бол Ши Жиньпин “Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөхөөс үл хамааран Хятад, Франц хоёр хараат бус, ухаалаг стратегийн байр сууриа хадгалах ёстой” гэж мэдэгдсэн байна.
Уулзалтын дүнд хоёр тал хүн амын насжилтын асуудлыг шийдэх, хөрөнгө оруулалт, цөмийн эрчим хүч, биотехнологи, байгаль хамгаалал зэрэг 12 салбарт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Хятад нь Францын худалдааны долоо дахь том түнш бөгөөд Парис Бээжингээс жил бүр 45 тэрбум ам.долларын бараа импортолдог аж.
Эх сурвалж: Reuters

#Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, #Хятадын дарга Ши Жиньпин,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557