Өнгөрч буй 2025 онд Непалд болсон эсэргүүцлийн жагсаалын улмаас Засгийн газар нь огцроод буй. Тэгвэл сүүлийн 30 жил үргэлжилсэн эрх баригч намуудын ноёрхолд цэг тавьж, улс төрд өөрчлөлт авчрах магадлалтай гэгдэж буй парламентын сонгууль 2026 оны гуравдугаар сард товлогдлоо. Энэ сонгуульд Катманду хотын захирагч, реппэр асан, хөгжмийн зохиолч Балендра Шах эвсэл байгуулан оролцохоо мэдэгдсэн байна. 

Өнгөрсөн есдүгээр сард өрнөсөн, Z үеийнхний удирдсан авлигын эсрэг жагсаалын үеэр тэрбээр олны талархлыг хүлээж, залуусын дэмжлэгийг хүртсэн юм. Балендра залуусын хөдөлгөөний албан бус удирдагч хэмээн үнэлэгдээд зогсохгүй түр Засгийн газрыг байгуулахад ч оролцсон бөгөөд ирээдүйтэй улстөрч гэж үнэлэгдсэн.  

Тэрбээр телевизийн хөтлөгчөөс улстөрч болсон Раби Ламичханэтэй хамтран  Үндэсний бие даасан нам байгуулж, сонгуульд оролцох бөгөөд ялсан тохиолдолд Ерөнхий сайд болох юм. Тус улсын Сонгуулийн хорооны мэдээлснээр, 30 сая хүн амаас ойролцоогоор 19 сая нь санал өгөх эрхтэй бөгөөд тэдний олонх нь залуус, тэр тусмаа нэг сая орчим нь анх удаа сонгууль өгөх үеийнхэн аж. Тиймээс залуусын дунд нэр хүндтэй, нөлөөлөгч Балендра Шахын нам сонгуульд ялалт байгуулах магадлал бий гэж ажиглагчид онцолж буй. 

Эх сурвалж: Reuters 

#Непал,