Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Пакистаны баруун өмнөд нутгийн Балочистан мужид салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлүүд халдлага үйлдэж, үймээн дэгдээлээ. Гурван өдөр үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 58 хүн нас барсан бөгөөд Засгийн газар тэрэг, дрон ашиглаж, зарим хотод хяналтаа тогтоогоод байна. 
Өнгөрсөн бямба гарагт Балочийн чөлөөлөх арми хэмээх салан тусгаарлах бүлэглэл халдлагууд үйлдэж, Пакистаны хамгийн том мужид хяналтаа тогтоохоор оролдож байгаа юм. Орон нутгийн аюулгүй байдлын албаныхан, хууль сахиулагчид тус бүлэглэлтэй дайтаж, 10 гаруй байршилд том буудалцаан болсон аж. 

Балочистан мужийн төв Кветта хотод л гэхэд хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд зэвсэгт этгээдүүд сургууль, банк, зах, төрийн болон аюулгүй байдлын байгууллага руу халдаж, хууль сахиулах байгууллагын 22 гаруй ажилтан, энгийн 36 энгийн иргэнийг хөнөөжээ. Мөн мужийн Нушки хотод босогчид цагдаагийн хэлтэс болон бусад байгууламжийг эзэлж, гурван өдрийн турш бүсэлсэн аж. 

Балочистан нь Иран, Афганистантай хиллэдэг, ашигт малтмалаар баялаг ч Пакистаны хамгийн ядуу бүс нутаг бөгөөд Хятадын томоохон хөрөнгө оруулалттай Гвадар боомт энд байрладаг. Тус бүс нутагт олон арван жилийн турш үргэлжилж буй бослого нь нутгийн уугуул иргэд илүү их эрх мэдэл, байгалийн баялгийн өгөөж шаардаж буйтай холбоотой. 

Эх сурвалж: Reuters 

#Пакистан, #Балочистан,