Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Их Британи Украинд үзүүлэх хүмүүнлэгийн болон сэргээн босголтын дэмжлэгийн шинэ багцаа танилцууллаа. Украины дайн эхэлсний дөрөв дэх жилийн ойн дээр Британийн Ерөнхий сайд Кир Стармер холбоотнуудын “Coalition of the Willing” бүлгийн уулзалтыг удирдан зохион байгуулж, харин Гадаад хэргийн сайд Иветт Купер Киев хотноо болох дурсгалын арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байна.
Их Британийн Засгийн газраас мэдээлснээр, Их Британи Украины эрчим хүчний сүлжээг хамгаалах, засварлах, нэмэлт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бий болгоход 20 сая фунт, мөргөлдөөний бүсэд амьдарч буй иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 5.7 сая фунт зарцуулах аж.
Мөн украин нисгэгчдийг Их Британид сургаж, нисдэг тэрэгний багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Мөн оросуудын үйлдсэн гэж үзэж буй дайны гэмт хэргийн хохирогчдыг дэмжихэд 30 сая фунтийн дэмжлэг үзүүлэх юм.
Их Британи ийнхүү Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэхээ баталгаажуулж, дайны урт хугацааны сөрөг нөлөөг даван туулахад чиглэсэн бодлого баримталж байгаагаа онцоллоо.
Эх сурвалж: Reuters

#Их Британи, #УКраин,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557