Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн тэргүүн Али Ларижанигийн амь насыг хөнөөсний хариуд Тегеран Тель-Авив руу кластер хошуут пуужингаар цохилт өгсөн байна. Энэ пуужингийн хошуу олон жижиг бөмбөг болон задардаг тул тосож устгахад хэцүү аж. Израилын Тель-Авив хотын хүн ам шигүү суурьшсан дүүрэгт өгсөн уг цохилтын улмаас хоёр хүн эрсдэж, дайн эхэлснээс хойш амиа алдсан хүний тоо 14 болжээ. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Одоогоор АНУ болон Израилын довтолгооны улмаас Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи, Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн тэргүүн Али Ларижани, мөн сайн дурын цэрэгжсэн “Басиж” бүлэглэлийн тэргүүн Голамреза Сулеймани нар амь үрэгдээд байна. 

Ираны эх сурвалжуудын мэдээлснээр, Ираны шинэ Дээд удирдагч Можтаба Хаменеи хурцадмал байдлыг намжаах, эсвэл гал зогсоох саналуудаас татгалзжээ. Можтаба Хаменеи “АНУ болон Израилыг өвдөг сөхрүүлж, ялагдлыг нь хүлээн зөвшөөрүүлж, нөхөн төлбөр төлүүлэх хүртэл энх тайван тогтохгүй” гэсэн байна. 

Эх сурвалж: Reuters 

#иран, #Тель-Авив,