Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Ормузын хоолой, энэ хоолойгоор дамжих арилжааны усан онгоцуудын аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүхий л аргыг буюу цэргийн хүч ашиглах эрхийг улс орнуудад олгох саналыг Бахрейн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барьжээ. 

Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, уг төслийг Персийн булангийн бусад орон болон АНУ дэмжиж байгаа ч батлагдах магадлал бага аж. Энэхүү алхам нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг орчим хувийг дамжуулдаг,  бүсийн орнуудын эдийн засгийн гол тулгуур болсон  Ормузын хоолойд Иран улс заналхийлсээр байгаатай холбоотой юм. АНУ болон Израилын Иранд хийж буй дайны улмаас Ормузын хоолой хаагдаж, газрын тос, шингэрүүлсэн хийн тээвэр бараг зогсоод буй.

Бахрейны өргөн барьсан тогтоолын энэхүү төсөлд Ираны үйлдлийг олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гэж тодорхойлсон бөгөөд улс орнууд дангаараа, эсвэл олон улсын цэргийн эвслээр дамжуулан Ормузын хоолой, тэр дундаа эрэг орчмын  усыг хамгаалах шаардлагатай бүх аргыг ашиглах санал дэвшүүлжээ. Ингэснээр олон улсын усан замын хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх, аливаа саад тотгороос урьдчилан сэргийлэх боломжтой аж. 

Барууны дипломатчдын хэлж буйгаар, Ираны холбоотон Орос, Хятад улсууд хориг тавих магадлалтай тул Аюулгүйн зөвлөл уг тогтоолыг батлах магадлал бага. Тэр тусмаа 15 гишүүнтэй тус зөвлөлийн 9-өөс доошгүй гишүүн нь дэмжиж, байнгын гишүүн таван улс буюу Орос, Хятад, АНУ, Их Британи, Францын нэг нь ч хориг тавихгүй байх ёстой юм. 

Эх сурвалж: Reuters 

#Ормузын хоолой,