Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Католик сүмийн тэргүүн, Ромын пап Лео Иранд эсэргүүцэгчдийг хөнөөсөн явдлыг эрс буруушаав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пап Лео цэргийн ажиллагааг шүүмжилсэн хэрнээ Иранд жагсагчдыг дарсан явдлын талаар дуугүй өнгөрсөн гэж өмнө нь мэдэгдэж байсан юм.
Пап Лео Африкийн дөрвөн улсад хийсэн айлчлалаа дуусгаад Ром руу буцахдаа өгсөн ярилцлагадаа дайны улмаас энгийн олон иргэн амиа алдсанд харамсаж, АНУ-Ираны энхийн хэлэлцээ мухардсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. “Би шударга бус бүх үйлдлийг буруушааж байна. Би хүмүүсийн амь насыг бүрэлгэхийн эсрэг байна” гэж тэрбээр Иранд олон мянган эсэргүүцэгч алагдсан тухай мэдээллийн талаар асуусан сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Лео өмнө нь Иранд явуулж буй АНУ, Израилын цэргийн ажиллагааг ч эрс шүүмжилсэн бөгөөд мөн Вашингтоны цагаачлалын эсрэг хатуу бодлогыг ч буруушааж байлаа.
Энэ оны нэгдүгээр сард Иранд болсон эсэргүүцлийн жагсаал, арга хэмжээний үеэр энгийн олон иргэн амь үрэгдсэн бөгөөд хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, одоо ч сөрөг хүчнийхнийг дарах арга хэмжээ авсаар байгаа аж.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567