Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ойрхи Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй зах зээлийн тогтворгүй байдлыг намжаахаар Стратегийн нефтийн нөөцөөсөө 53.3 сая баррель түүхий тосыг эрчим хүчний компаниудад зээлэхээр болсноо мэдэгдлээ. Дэлхийн нийт нефтийн 20 орчим хувийг дамжуулдаг Ормузын хоолойг Иран хаасантай холбоотойгоор үүссэн эрчим хүчний үнийн өсөлтийг бууруулах олон улсын тохиролцооны нэг хэсэг нь энэ болж байна. 

Эрчим хүчний яам стратегийн нөөцөөсөө нийт 172 сая баррель тос гаргахаар төлөвлөж байгаагаас одоогоор 80 орчим саяыг нь зээлээд байгаа юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Биролын хэлснээр АНУ, Израиль болон Ираны хооронд өрнөж буй дайн нь түүхэн дэх хамгийн том эрчим хүчний хямралыг үүсгээд байна. Одоогоор АНУ-ын дотоодын зах зээлд шатахууны үнэ нэг галлон нь 4.52 ам.долларт хүрсэн нь 2022 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Эрчим хүчний яамны тайлбарлаж буйгаар компаниуд зээлж авсан тосоо тодорхой хэмжээний нэмэгдэлтэйгээр түүхий тосоор буцаан төлөх тул энэхүү систем нь татвар төлөгчдөд ямар нэгэн зардал учруулахгүйгээр зах зээлийг тогтворжуулах ач холбогдолтой аж. 

Эх сурвалж: Reuters

#АНУ,