Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооМонголын шүүгчдийн холбоотой хамтран өнөөдөр (2026.05.19) Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Улсын Их Хурал 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг баталж, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг тус тус байгуулахаар хуульчилсан. Эдгээр шүүхийг байгуулах тухай заалтуудыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Мөн хууль батлагдсантай холбогдуулан арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор шинээр байгуулагдах шүүхүүдийн үйл ажиллагаатай уялдуулан эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусгаж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч 2025 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 04, 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал ахалж буй юм. Тэрбээр өнөөдрийн хэлэлцүүлгийг удирдан явуулав.

Хэлэлцүүлэгт хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзул хийлээ. Тэрбээр төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хийгдсэн судалгааны ажил, гадаад орнуудын хууль, эрх зүйн нийтлэг жишиг, туршлагыг танилцуулж, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, мөн дагалдуулан боловсруулсан 12 хуулийн төсөлд тусгагдсан гол зохицуулалт, тэдгээрийн үзэл баримтлалын талаар товч дурдав. Хуулийн төслийг 5 бүлэг 40 зүйлтэйгээр боловсруулсан бөгөөд Монгол Улс анх удаа гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх бий болж байгаа учир энэ талаар олон улсад тогтсон жишиг, сайн туршлагыг судлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах үүднээс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хүүхдийн тэргүүн дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримталж, үүний тулд шаардлагатай тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах Ex-Officio зарчмыг тусгасан гэдгийг тэрбээр тайлбарлалаа. Тухайлбал, хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүгч өөрийн санаачилгаар холбогдох байгууллагаас шаардлагатай баримт, мэдээлэл, лавлагаа, тодорхойлолт гаргуулж авах, ярилцлага хийх, мөн гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчээр тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг судлуулж, дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг шинээр оруулж байгаа юм. Түүнчлэн өсвөр насны хүүхдийн үйлдсэн хэрэгт оногдуулах шийтгэл нь цээрлүүлэхээс илүү хүмүүжүүлэхэд чиглэсэн байх бодлогыг барьжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд багагүй өөрчлөлт орж байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хэлж, хэргийн харъяалал тогтооход Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийг нэмж тусгах, гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийг хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн гэж нэрлэх, бага насны хүүхдийн насыг 0-14 гэж тодорхой заах, эрэн сурвалжлуулах ажиллагааг шүүгчийн санаачилга дээр тулгуурлах зэрэг өөрчлөлт Ажлын хэсэг дээр яригдаж байгаа гэсэн тайлбар хийлээ.

Дараа нь гэр бүлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн практикын талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа танилцуулав. Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг өнөөдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулж буй бөгөөд иргэний хэрэг үүсгэх, ердийн журмаар шийдвэрлэх, шүүхээс гадуурх эвлэрүүлэн зуучлал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал зэрэг арга хэрэгслийг хэрэглэж буй юм. Энэ төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэх явцад шүүхийн харьяаллыг тогтоохоос эхлээд тэтгэвэр гаргуулах, дундын эд хөрөнгийг хуваах, хүүхдийн асрамж, тэтгэмжийг шийдвэрлэх, шүүгчийн идэвх, оролцоог хангах зэрэг олон асуудал учир дутагдалтай байгааг шүүгч Н.Оюунтуяа илтгэлдээ дурдлаа. Тэрбээр, шүүх нотлох, талууд тэгш мэтгэлцэх, хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмуудыг хуульд тодорхой томьёолж оруулах, эвлэрүүлэн зуучлал, шинжээчийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох болон үрчлэх харилцаанд “дасан зохицох хугацаа” буюу урьдчилсан арга хэмжээг хуульчлах эрэлт хэрэгцээ байгааг дүгнэсэн юм.

Мөн хүүхдийн асрамжийн эрх зүйн зохицуулалт, дутагдаж байгаа асуудлын талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн илтгэл тавив. Жилээс жилд гэр бүл салалт нэмэгдэж байгааг тэрбээр статистик татан дурдаж, энэ бүхнээс үүдэн хүүхдийн асрамжийн асуудал чухал болж байгааг онцолсон юм. Тавантолгойн 1072 хувьцаа олгосонтой холбоотойгоор хүүхдийн өмч, хөрөнгийг гэр бүл салах үед хуваарилахаас эхлээд зохицуулах шаардлагатай харилцаа улам нарийн болж буйг тэр жишээлээд, эцэг, эхчүүд салах үедээ хүүхдийн санал бодлыг сонсохгүй, түүнийг өмч хөрөнгө мэт үзэж байгааг шүүмжиллээ.

Хүүхдийн асрамжийн эрх зүйн зохицуулалтад тэдний өөрсдийн санал бодлыг сонсох, оршин суух газраа сонгох, эд хөрөнгө өмчлөх зэрэг хүүхдийн эрхийг хангах, эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдвэрлэх зэрэг олон үр дагаварыг нарийвчлан тусгах шаардлага тулгамдаж буй юм. Мөн хүүхдийн бусдад учруулсан хохирлыг хэн, хэрхэн хариуцаж арилгах зэрэг гэр бүл салалтаас үүдэн гардаг үр дагаваруудыг хуульчлан зохицуулах шаардлага байгаа юм.

Тэрбээр гэр бүлийн хэрэг, маргааны дараах хүүхдийн асрамж бол энгийн өдөр тутмын асаргаанаас ялгаатайг онцолж, эцэг, эхээс хүүхдэд тавих анхаарал, халамж, хяналтын хуваарилалт гэх агуулгаар хуулийн зохицуулалтыг нарийвчилсан тусгах ёстой гэсэн юм. Үүнд биечилсэн болон хууль ёсны асрамжийг дангаар болон хамтран хэрэгжүүлэх арга, хэлбэрүүдийг олон улсын нийтлэг жишгийн дагуу нэвтрүүлж, хэрэглэх боломж бийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Хэлэлцүүлэгт АНУ-ын Техас мужийн гэр бүлийн шүүхийн шүүгч, өмгөөлөгч нар, мөн энэ чиглэлээр ажилладаг хуульчид оролцсон юм. Тэднийг төлөөлөн тус мужийн Спурлок сангийн захирал, шүүгч Мэттью Райт мужийнхаа гэр бүлийн шүүхийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Техасын Дээд шүүх болон шүүхүүд авч хэлэлцвэл зохих есөн чухал фактор буюу Holley Factors-ыг тодорхойлсон байдгийг онцолж ярьсан юм. Эдгээр факторуудыг Техасын гэр бүлийн шүүх хэрхэн авч үздэг, мэтгэлцэх зарчмаар талууд хэрхэн факторуудыг нотолдог зэрэг үйл явцын нарийн мэдээллийг тэрбээр танилцуулгадаа багтаажээ. Техаст гэр бүлийн хэрэг маргааны 90 гаруй хувь нь шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэгддэг бол шүүхээр орж буй хэргийн 92 хувьд шинжээч томилох ажиллагаа явагддаг байна.

Шүүгч Мэттью Райтын танилцуулгыг сонссоны дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хариулт авав. Хэлэлцүүлгийг удирдан явуулсан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал АНУ-аас ирсэн зочдоосоо асууж, тодруулж авъя гэсэн горимын санал гаргасан тул үүний дагуу Техасын шүүгч, өмгөөлөгч, хуульчдаас хэлэлцүүлэгт оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авлаа. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хувийн мэдээллийг хариуцагчаас хэрхэн нууж, түүний аюулгүй байдлыг хангадаг талаар асуухад Шүүгч Мэттью Райт restraining order буюу хориглох захирамжийн тухай ярив. Энэ бол хариуцагч хохирогчид ойртох, холбоо барих, түүнийг дарамтлах, хүчирхийлэхээс хууль ёсоор хориглосон шүүхийн шийдвэр бөгөөд түр хориглох, хамгаалах, мөн яаралтай арга хэмжээ авах зэрэг төрөлтэй байдаг ажээ. Гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэхийн өмнө ихэвчлэн богино хугацаатай түр хориглох захирамж гаргадаг бол шүүх хурлын шийдвэртэй хамтруулан урт хугацааны, бүр насан туршын хориглох захирамж гаргах тохиолдол байдаг ажээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны хэлтсийн дарга О.Оюунзул хориглох захирамжийг зөрчсөн тохиолдолд тооцох хариуцлагын тухай асууж дэлгэрэнгүй хариулт авсан бол Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч С.Энхбаяр гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх явц, процесст гарч буй хүүхдийн эрхийн зөрчлүүдийг талаар ярьж, хэрхэн зохицуулах талаар саналаа хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал шүүх хуралд хүүхдийн оролцоог хангадаг Техас мужийн шүүхийн практик, хүүхдийн хуульчийг шүүх хжралд оролцуулдаг олон улсын туршлагын талаар асуулт асууж, хэлэлцүүлгийн зочин шүүгч нартай санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#live, #Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл,