Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хятад, Оросын удирдагчид лхагва гарагт Бээжин хотноо дээд хэмжээний уулзалт хийх нь. Албан ёсны арга хэмжээний дараа тэд мөн цай ууж, албан бус орчинд  ярилцахаар төлөвлөж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын  айлчлалын дараа болж буй  энэхүү уулзалтаар тэд олон улсад өрнөж буй үйл явдлын талаар хэлэлцэх төлөвтэй.

Барууны орнуудтай улс төр, цэрэг, эдийн засгийн хувьд зөрчилтэй байгаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг Бээжинд газардах үед Хятадын Гадаад хэргийн сайд Ван И биечлэн угтан авсан байна. 

Өрнөдийн хориг арга хэмжээ болон Украины дайны улмаас эдийн засгийн хүндрэлтэй тулгарч буй Москвагийн хувьд Хятад улс нь эдийн засгийн гол түшиц болж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Шадар сайд нар, төрийн өмчит томоохон корпорац, банкуудын удирдлагууд багтжээ. 

Кремлийн мэдээлснээр, энэхүү айлчлалын үеэр талууд хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, нийт 40 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Мөн Оросыг Хятадын хойд бүстэй холбох "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх төлөвтэй байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон,