Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий SEM (Scanning Electron Microscope) тоног төхөөрөмжийн нээлтийн арга хэмжээ боллоо.

МГТИС нь уул уурхай, ашигт малтмалын салбарын судалгаа, инновац, инженерийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын түвшний лаборатори, судалгааны орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд ийнхүү шинэ технологийг нэвтрүүлж байна.

SEM төхөөрөмж нь хүдэрт агуулагдах эрдсийн бүтэц, найрлагыг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой бөгөөд баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын горимыг оновчтой болгох, металл авалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд стратегийн ач холбогдолтой технологи юм.

Өмнө нь уг төрлийн шинжилгээг гадаад улсад хийлгэх шаардлагатай байсан бөгөөд дээжийг Австрали Улс руу илгээж, хариуг 4-5 сарын дараа хүлээн авдаг байв.

Харин энэхүү дэвшилтэт технологийг Монголд нутагшуулснаар шинжилгээний хугацааг 14 хоног болгон богиносгож, тээвэрлэлт болон гаалийн зардлыг бууруулах боломж бүрдэж байна

#МГТИС,