Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Пакистаны баруун өмнөд Балучистан мужид аюулгүй байдлын ажилтнууд болон тэдний гэр бүлийнхнийг тээвэрлэж явсан галт тэрэг халдлагад өртсөний улмаас багадаа 24 хүн амь үрэгдэж, 70 орчим хүн шархадсан байна. Энэхүү халдлагыг тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт дайчид үйлдсэнээ хүлээсэн байна.
Пакистаны Төмөр замын яамнаас мэдээлснээр, уг галт тэрэг мужийн төв Кветта хотын цэргийн хотхоноос зорчигчдыг тээвэрлэн явж байх тэсрэх бөмбөг ачсан машин мөргөсний улмаас дэлбэрэлт болжээ. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр болон гурван вагон замаас гарч, хоёр вагон нь хөмөрсөн байна. Халдлага орон сууцны хороололд болсон тул амь үрэгдэгсдийн дунд ойролцоох байрны оршин суугчид ч байгаа аж.
Халдлагыг тусгаар тогтнолын төлөө тэмцэгч "Балучистаныг чөлөөлөх арми" бүлэглэлийн даалгавраар амиа золиослогч үйлдсэн аж. Иран, Афганистан улстай хиллэдэг, ашигт малтмалаар баялаг Балучистан мужид сүүлийн жилүүдэд зэвсэгт мөргөлдөөн эрс ширүүсэж, галт тэрэг, дэд бүтэц болон аюулгүй байдлын хүчнийхэн рүү чиглэсэн цуврал халдлага гарсаар байгаа юм.
Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф энэхүү аймшигт дэлбэрэлтийг эрс буруушааж, хохирогчдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ терроризмтой тууштай тэмцэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Пакистан,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567