Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын аварга шалгаруулах "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн "Буянт-Ухаа олон улсын нисэх буудал"-д хоёр өдрийн турш зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, мөн Засгийн газрын 2024 оны 209 дүгээр тогтоолоор баталсан нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглалтын талаар авах арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй бөгөөд цахим хөгжил, инновац, дэвшилтэт технологи, залуучуудын хөгжил болон нисгэгчгүй нисэх хэрэгслийн салбарыг дэмжих зорилготой юм.
Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана.
Мөн тус тэмцээнд “5 инчийн мэргэжлийн дроны уралдаан”, “65 мм-ийн бага оврын дроны уралдаан”, “Дроны хөлбөмбөг” гэсэн гурван төрлөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс, БНСУ, ОХУ, Япон, Казахстан, Монгол зэрэг зургаан улсын 52 баг тамирчид оролцож, шилдгүүдээ тодруулна.
Харин “BU-AIRSHOW” буюу "Буянт-Ухаа Эйр Шоу” арга хэмжээ нь Монгол Улсын нисэхийн салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор олон нийтэд нээлттэй зохион байгуулагддаг тусгай хөтөлбөрт арга хэмжээ юм.
Тус арга хэмжээ нь 2022 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүр өөрийн онцлог хөтөлбөртэйгөөр олон нийтэд хүрдэг. Тухайлбал, 2023 онд Монгол Улсын Батлан хамгаалах яамны баг тамирчид МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор, 2025 онд ОХУ-ын алдарт “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор уран нислэгийн үзүүлбэр толилуулсан билээ.
Харин энэ жил Монгол Улсад “Dronecon 2026”-тай зэрэгцэн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нисэхийн салбар, дрон технологи, олон нийтийн хөтөлбөр, соёл урлаг, танин мэдэхүйн арга хэмжээг нэг дор цогцлоох юм.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ой, #“Dronecon 2026 х Bu air show”,