ОБЕГ-аас уурхайн цооногт унаж амиа алдсан 3 настай охины асуудлаар мэдээлэл өглөө. 

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням: Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт гарсан осол нь Монголд анх удаа тохиолдсон бөгөөд 59 цаг үргэлжилсэн.

Гэрэл зургийг MPA.mn

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт 3 настай хүүхэд 40-50 метрийн гүн нүхэнд унасан дуудлага тавдугаар сарын 27-ны өдрийн 13:40 цагт ирсэн. 
Тухайн цооногийн дэргэд 45м өргөн, 70м урт, 32м гүнтэй нүхийг 3 дамжлагатай налуу ам гарган шатлан ухаж, хөндлөн малталтын ажлыг тавдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагт эхлүүлж,өнөөдөр (2026.05.30) 00:23 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. 

Ослын голомтод Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ээлжлэн метр өндөр, 80 см өргөн, 11.8 метр урт хөндлөн малталтыг хийлээ.
Буцалтгүй нэрвэгдэгч цооногт унаснаас хойш 59:46 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 55:19 цагийн хугацаанд нийт 16 байгууллагын 102 хүн, 30 автомашин, хүнд даацын 8 автомашин, 1 ковш, 2 экскаватор, 1 кран, 1 шатахуун тээвэрлэгчтэйгээр, гар ажиллагааны 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллагааг зохион байгууллаа.

#онцолсон, #live, #обег, #3 настай хүүхэд,