Мьянмар улсын Каунг Тат тосгонд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас багадаа 55 хүн амь үрэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, уул уурхайн зориулалтаар хадгалж байсан тэсрэх бодис, материалууд санамсаргүй дэлбэрсний улмаас энэ осол гарчээ.
Одоогоор Мьянмарын зэвсэгт хүчинтэй гал зогсоох хэлэлцээр байгуулан ажиллаж буй, Хятадын хилтэй ойр орших тус тосгоныг хянадаг Таан үндэсний чөлөөлөх арми ослын улмаас хүмүүс эрсэдсэнийг баталсан ч хохирогчдын тоог дурдаагүй байна. Гэвч ВВС агентлаг болон орон нутгийн "Shwe Phee Myay News Agency" мэдээллийн агентлагийн дамжуулснаар, дэлбэрэлтийн улмаас 25 эмэгтэй, 30 эрэгтэй, нийт 55 хүн амь үрэгдэж, өөр олон хүн хүнд, хөнгөн хэлбэрийн гэмт тэл авчээ.
Таан үндэсний чөлөөлөх арми уг ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Мөн шалгалтын явцад буруутай нь тогтоогдсон аливаа этгээдэд хариуцлага тооцохоо ч тэд мэдэгдлээ. Үүний зэрэгцээ дэлбэрэлтэд өртсөн хохирогчдын гэр бүлд тусламж үзүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ болон нөхөн сэргээх ажлыг нэн яаралтай зохион байгуулахаар ажиллаж байгаагаа уг мэдэгдэлдээ онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#Мьянмар,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567