Эболагийн Бундибугио омгийн вирусээр үүсгэгддэг халдварын эсрэг вакцин бүтээхэд зориулан "Moderna" болон өөр хоёр байгууллагад нийт 60 орчим сая ам.долларын санхүүжилт олгохоор болсноо Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх инновацын эвсэл зарлалаа. Олон улсын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх инновацын эвсэл нь КОВИД-19 цар тахлын үед вакцин бүтээх ажлыг анхлан дэмжиж, хөрөнгө оруулалт хийж байсан гол байгууллагуудын нэг юм.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Тус байгууллагын тэргүүн Ричард Хэтчетт Эболагийн  Бундибугио вирусийн эсрэг вакциныг хэдхэн сарын дотор эмнэлгийн туршилтад оруулахад бэлэн болгох боломжтойг дурджээ. Одоогоор тус вирусийн омогт зориулсан вакцин, эмчилгээ байхгүй байна.

Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв болон ДЭМБ-ын мэдээлснээр, Ардчилсан Конго улсад одоогоор халдварын 282 тохиолдол батлагдаж, үүнээс 42 хүн амь насаа алдсан бөгөөд 1100 орчим сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Мөн хөрш Уганда улсад есөн тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ. Олон улсын эрүүл мэндийн байгууллагууд энэхүү дэгдэлтийг нийтийн эрүүл мэндийн онцгой байдал хэмээн зарлаад буй. 

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх инновацын эвслийн онцолж буйгаар, "Moderna" компанийн хөгжүүлж буй вакцины эмнэлзүйн өмнөх болон эхний шатны туршилтуудыг дэмжихэд 50 хүртэлх сая ам.долларыг хуваарилаад байна. Хэрэв эхний шатны үр дүн эерэг гарвал энэхүү санхүүжилт нь дараагийн шатны томоохон туршилтууд болон үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд зарцуулагдах аж.

Үлдсэн санхүүжилтээс Оксфордын их сургуулийн хөгжүүлж, Энэтхэгийн Ийлдэс судлалын хүрээлэнд үйлдвэрлэх вакцинд 8.6 сая ам.доллар, мөн Олон улсын ДОХ-ын эсрэг вакцины санаачилга байгууллагын хөгжүүлж буй вакцинд эхний ээлжинд 3.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Эх сурвалж: Reuters 

#Эбола, #Эболагийн вакцин,