Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Украины ерөнхийлөгч В.Зеленский 6-р сарын 4-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хандан ил захидал илгээж, гуравдагч оронд нүүр тулан уулзаж дайныг зогсоох санал дэвшүүлэв. Өмнө нь В.Путин ОХУ, АНУ-ын хооронд болсон Анкорижийн уулзалтын үр дүнд үндэслэн Украинтай энхийн хэлэлцээр тохиролцоход бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн юм.
Украины ерөнхийлөгчийн вэбсайт дээр нийтлэгдсэн нээлттэй захидалдаа В.Зеленский, АНУ одоогоор Ираны асуудалд анхаарлаа төвлөрүүлж байгаа бөгөөд "Европ тивд үүссэн энэ дайн" дахин АНУ-ын анхаарлын төвд орохыг хүлээх ёсгүй, хоёр улсын удирдагчид мөргөлдөөнийг зогсоох талаар уулзалт хийхийн зэрэгцээ огноог товлохыг Украины тал санал болгож байна гэж бичжээ.
Украин, ОХУ-ын удирдагчид ОХУ-ын нийслэл Москва эсвэл Украины нийслэл Киевт уулзах нь зохисгүй, харин Швейцарь, Турк эсвэл Арабын орнуудад уулзаж болно, учир нь эдгээр орнууд "дайн ба энх тайвны асуудлыг шийдвэрлэх" зорилгоор гадаадын удирдагчдыг хүлээн авдаг уламжлалтай гэж В.Зеленский тэмдэглэсэн байна.
Украин болон Европын хувьд өнгөрсөн оны 8-р сард АНУ, ОХУ-ын удирдагчдын хооронд болсон Анкорижийн уулзалтын үр дүн бол “урьдчилсан шийдвэр биш”, аюулгүй байдлын баталгаа гаргагчдын хувьд Европ, АНУ ч ОХУ-Украины хэлэлцээний үйл явцад оролцох ёстой гэж В.Зеленский захидалдаа дурджээ.

В.Зеленский хэлэхдээ, хэлэлцээний үеэр иж бүрэн гал зогсооход Украины тал бэлэн байгаа бөгөөд АНУ гал зогсоох ажиллагааг хянах чадвартай гэв. Дайны бүх олзлогдогсдыг хоёр тал солилцох нь дайныг зогсоох сайн эхлэл байж болох юм. Гэхдээ хэрэв В.Путин дайныг зогсоох цаг болсон гэж үзэхгүй бол Украин оршин тогтнохын төлөө үргэлжлэн тэмцсээр байх болно гэж тэрбээр мөн онцолжээ.
Үүнд хариу болгож ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, Кремлийн ордон В.Зеленскийн нээлттэй захидлыг харсан бөгөөд үүнийг дараа нь В.Путинд мэдээлнэ гэв. В.Зеленский хэлэлцээр хийхийг хүсвэл хэзээ ямар ч цагт Москвад ирж болох юм гэж Песков хэлэв.
Мөн өдрийн эхээр В.Путин Санкт-Петербургт болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн 29 дэх удаагийн форумд оролцож буй дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудын дарга нартай уулзах үеэрээ ОХУ-ын тал Анкорижийн уулзалтад үндэслэн Украинтай энх тайвны замаар тохиролцоонд хүрэхэд бүрмөсөн бэлэн байна гэж мэдэгдэв.
Анкорижийн уулзалтаар тохиролцсон төлөвлөгөөний дагуу Украины асуудлаар буулт хийхийг ОХУ улс зөвшөөрч байгаа боловч Украин улс ч мөн бэлэн байгаа тохиолдолд л зөвшөөрч байна гэж В.Путин хэлжээ.
В.Зеленскийн В.Путинд илгээсэн нээлттэй захидлаа нийтэлсний дараа Швейцарь, Туркийн эх сурвалжууд тус хоёр улс ОХУ, Украины удирдагчдын уулзалтыг зохион байгуулахад бэлэн байгааг мэдэгдсэн талаар РИА Новости агентлаг мэдээллээ.

#онцолсон, #В.Путин, #В.Зеленский, #Энхийн хэлэлцээ,