Гэрэл зургийг MPA.mn

"Оюу толгой" компанийн баяжмал тээвэрлэдэг авто замыг жагсагчид хаажээ. Тодруулбал, өнөөдөр буюу энэ сарын 17-ны 09.00 цагт тус замыг хаасан байна. Энэ талаар "Оюу толгой" компанийн эх сурвалжаас тодруулахад "Мэдээлэл үнэн, бид их хэмжээний алдагдал хүлээж байна" гэсэн юм.

Газар дээрх нөхцөл байдалд орон нутгийн цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд одоогоор албан мэдээлэл өгөөгүй байна.

“Оюу толгой” бол Улаанбаатар хотоос 550 км зайд, Өмнөговийн өргөн уудам говьд орших дэлхийн хамгийн том, өндөр чанартай зэсийн ордын нэг юм.  Ил уурхайгаас олборлосон хүдрийг "Оюу толгой"-н баяжуулах үйлдвэрийн хэд хэдэн шат дамжлагаар боловсруулж, зэсийн баяжмал үйлдвэрлэдэг билээ.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр ЗГ-ын хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-н сайд С. Амарсайханд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-дын үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох тухай тусгайлсан үүрэг өгчээ. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

#онцолсон, #шуурхай, #Оюу толгой, #livetext,