Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Францын Эвиан-ле-Бэн хотод болж буй "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай богино уулзалт хийлээ. 

Ли Жэ Мён Хойд Солонгостой үүсээд буй хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэх асуудалд зуучилж өгөхийг Дональд Трампаас хүссэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ган Ю Жоны мэдээлснээр, уулзалтын үеэр Д.Трамп Солонгосын хойг дахь хоёр улсын өнөөгийн харилцааны нөхцөл байдлыг лавлахад Ерөнхийлөгч Ли Жэ Мён түүнд хандан Ойрхи Дорнод дахь дайныг зогсоож чадсаныхаа адил Хойд Солонгосын асуудлыг ч мөн энхийн дипломат арга замаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахыг хүссэн байна.

Үүний зэрэгцээ “Их долоо”-гийн удирдагчдын гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Пхеньяны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт санаа зовж байгаагаа илэрхийлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудын дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудлыг дахин хөнджээ.

Д.Трамп Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаандаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай 2018 онд Сингапурт, 2019 онд Ханойд, мөн Солонгосын цэрэггүй бүсэд уулзаж байсан юм. Трамп өнгөрсөн долоо хоногт “Truth Social” сүлжээндээ Ким Жон Унтай хамт авахуулсан зургаа ямар нэгэн тайлбаргүйгээр нийтэлсэн байна. 

#Их долоо, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #Truth Social,