Финландын нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг оруулах, үйлдвэрлэх, хадгалах, ашиглахыг олон арван жилийн турш хориглосон заалтыг цуцлах тухай хууль тогтоомжийн нэмэлт, өөрчлөлтийн багцыг тус улсын парламент (Эдускунта) лхагва гарагт баталжээ. Энэхүү шийдвэр нь Финланд улсыг НАТО-гийн батлан хамгаалах системд бүрэн нэгтгэхэд чиглэсэн байна.
Хууль тогтоох байгууллагын санал хураалтын дүнгээс үзвэл, уг санаачилгыг 125 гишүүн дэмжиж, 61 хууль тогтоогч эсэргүүцсэн бол 13 хүн оролцоогүй байна. Цөмийн эрчим хүчний тухай хууль болон тус улсын Эрүүгийн хуульд оруулсан эдгээр өөрчлөлтүүд нь НАТО-гийн холбоотнуудын өмнө тулгарч байсан эрх зүйн саад тотгорыг арилгаж байгаа юм. Финландын Батлан хамгаалах яамнаас тайлбарласнаар, шинэ хэм хэмжээ нь хямралын нөхцөл байдалд уян хатан байдлыг дээд зэргээр хангах, түүнчлэн үндэсний хууль тогтоомжийг Норвег, Дани, Швед зэрэг Скандинавын бусад гишүүн орнуудын стандарттай нийцүүлэх зорилготой ажээ.
Финландын албаны хүмүүс мэдэгдэхдээ, тус улс өөрийн нутаг дэвсгэрт цөмийн зэвсгийг байнга байрлуулах эсвэл үй олноор хөнөөх зэвсэг бие даан бүтээх төлөвлөгөөгүй гэдгийг онцолжээ. Энд зөвхөн цэргийн шууд аюул занал тулгарсан тохиолдолд НАТО-гийн цөмийн тогтоон барих хүчнийг дамжин өнгөрүүлэх, түр хугацаагаар оруулах эсвэл байрлуулах боломжийн тухай яригдаж байгаа аж. Тус улс мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ тууштай биелүүлнэ гэдгийг мэдэгджээ.
Финланд улс олон жилийн турш баримталж ирсэн цэргийн эвсэлд үл нэгдэх статусаасаа татгалзаж, 2023 оны дөрөвдүгээр сард албан ёсоор НАТО-гийн 31 дэх гишүүн орноор элссэн юм. Ташрамд сануулахад, НАТО-гийн Европын гишүүн орнууд болон Канад улс 2025 онд батлан хамгаалахын зардлаа 2024 оныхтой харьцуулахад 20 хувиар нэмэгдүүлсэн байна.

#Нато, #цөмийн эрчим хүч, #Финландын нутаг, #Эдускунта,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567