Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Лхагвасүрэн 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд О.Лхагвасүрэн Итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд О.Лхагвасүрэнд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

#ГХЯ, #Элчин сайд О.Лхагвасүрэн,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567