Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Өнгөрсөн жил Аляскт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын хийсэн тохиролцоог АНУ биелүүлээгүй гэж Москва буруутгалаа. Украины зүгээс Оросын нутаг дэвсгэр рүү, тэр дундаа Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрийг онилсон дроны цохилтоо эрчимжүүлсний дараа Оросын тал энэ асуудлаар байр сууриа илэрхийлж буй нь энэ юм.
Тэд өмнө нь Трампын дипломат хүчин чармайлтыг сайшаасаар ирсэн билээ. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Аляскийн уулзалтыг АНУ Киевийг дахин зэвсэглэх цаг хожихын тулд ашигласан заль байж магадгүй гэж үзэж байна. Харин түүний орлогч Сергей Рябков Вашингтоныг Их Британи, Франц зэрэг Оросын эсрэг хамгийн хатуу бодлого баримталдаг холбоотнуудтайгаа нэг шугамд орлоо гэж шүүмжилжээ.
Шинжээчдийн дүгнэж буйгаар, Украины цохилтуудын улмаас Оросын эдийн засаг, цэргийн салбарт эгзэгтэй нөхцөл байдал үүссэн байж магадгүй аж. Түүнчлэн Трамп өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Израилтай хамтран Ираны эсрэг дайн эхлүүлж, анхаарлаа өөр зүгт хандуулснаар Украины асуудлаар ямар нэгэн алхам хийхгүй байгаад Оросын тал сэтгэл дундуур байна.
Эх сурвалж: Reuters

#Дональд Трамп, #уулзалт, #Ерөнхийлөгч Владимир Путин, #дипломат,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3568