БНХАУ-ын  Онцгой байдлын удирдлагын дэд сайд, ноён Шү Жяаай тэргүүтэй төлөөлөгчдийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хамтран ажиллах саналын талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг 1999 онд байгуулснаар хоёр орны Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан. Тус хэлэлцээрийг 23 жилийн дараа буюу 2022 оны хоёрдугаар сард шинэчлэн байгуулж, хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,  алба хаагчдыг мэргэжил дээшлүүлэх богино болон академик сургалтад хамруулах, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, холбогдох гарын авлага боловсруулах, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр үр дүнтэй хамтран ажиллаж байна.    

Хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын байгууллагаас 2023-2025 онд 5 алба хаагч, 2025-2027 онд 8 алба хаагч БНХАУ-д цэргийн командлал, явган цэргийн командлал, компьютер, сүлжээний технологи, сувилахуйн ухаан, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, харилцаа холбоо, тоног төхөөрөмжийн дэмжлэг зэрэг чиглэлээр суралцаж байна.

Мөн БНХАУ-ын Засгийн газар, Онцгой байдлын удирдлагын яамнаас зохион байгуулдаг хурал, зөвлөгөөн, сургалтуудад Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тогтмол хамрагдаж, тус улсын болон олон улсын туршлагаас суралцаж, мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байгааг хошууч генерал Г.Ариунбуян онцоллоо.

 Энэ үеэр  “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлын хүрээнд “Байгалийн гамшиг, технологийн ослын эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох болон хил орчмын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн төсөл,  2021 онд байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, шуурхай аврах ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газар, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний (2027-2028)  төслийг тус тус боловсруулсныг хүлээлгэн өглөө.

Цаашид  Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг (INSARAG)-ийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах (USAR) дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, алба хаагчдыг БНХАУ-д холбогдох мэргэжлээр бакалавр, магистрын тэтгэлэгт сургалтын хөтөлбөр болон богино, дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалтад жил бүр тогтмол хамруулах талаар санал солилцлоо.

Мөн БНХАУ-д ашиглаж байгаа өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ, тусгай зориулалтын дрон, робот, мэдээллийн систем, хиймэл оюунд суурилсан шийдэл, эрт сэрэмжлүүлэх системийн дэвшилтэт техник, технологи, туршлагыг судалж, үе шаттайгаар нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, симуляцийн төв, лаборатори, инновацын төвүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургагч багш, судлаач, мэргэжилтэн солилцох, танилцах айлчлал хийх замаар харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

#обег, #БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын дэд сайд,