Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Египетийн Дамиетта боомтод дроны халдлага гарсны улмаас хоёр хийн хөлөг онгоц гэмтэж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн чухал гарц болох Суэцийн суваг болон SUMED газрын тос дамжуулах хоолойн аюулгүй байдалд эрсдэл үүсээд байна.
Халдлагын хариуцлагыг одоогоор ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй бөгөөд хүний амь эрсдээгүй ч бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор газрын тос тээвэрлэлтийн эрсдэлийн талаар зах зээлд болгоомжлол нэмэгджээ.
Сүүлийн саруудад Ираны эргэн тойрон дахь мөргөлдөөний улмаас Саудын Араб газрын тосны экспортоо Суэцийн суваг болон SUMED хоолойгоор илүү их хэмжээгээр дамжуулах болсон. Иймээс Египетийн боомтод болсон халдлага нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн аюулгүй байдал, тээврийн даатгалын зардал, газрын тосны үнэд нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Гэхдээ одоогоор Суэцийн сувгийн үйл ажиллагаанд шууд саатал үүссэн зүйлгүй гэж холбогдох албаныхан мэдээллээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3585