Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Японы зүүн хойд бүсэд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 34-т хүрч, олон арван хүн бэртэн, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Газар хөдлөлтийн улмаас автомашин болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа түр зогсож, эд анги, чипийн нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсжээ. Үүний улмаас Японы автомашин үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ хэсэгчлэн саатуулж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлөх эрсдэл нэмэгдээд байгааг ч мэдээллээ.

Мөн зам, төмөр зам, цахилгаан хангамж зэрэг дэд бүтэц эвдэрч, зарим бүсэд тээвэр, логистикийн үйл ажиллагаа саатжээ. Засгийн газар гамшгийн бүсэд аврах, сэргээн босгох ажиллагааг эрчимжүүлж байгаа бол үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэвийн болгох хугацааг үнэлж эхэлсэн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Япон нь автомашин, хагас дамжуулагчийн эд ангийн дэлхийн гол нийлүүлэгчдийн нэг учраас үйлдвэрлэлийн тасалдал удаан үргэлжилбэл олон улсын автомашин, электроникийн салбарын нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Эх сурвалж: Reuters