Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан "Хүүхдийн төлөө-За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2026 оны 7-р сарын 29-ний өдөр ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуулаар ахлуулсан дэд ажлын хэсэг 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд ажиллалаа.
Дэд ажлын хэсэг нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/142 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд тус хорооны хамтарсан баг болон хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилтэд бодит үнэлгээ хийж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.

Мөн хүүхэд хамгааллын гурван кейсэд хамтарсан багийн бүрэлдэхүүнтэйгээр явцын болон эргэн хяналт хийж, Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох журам, аргачлалын хэрэгжилтийг үнэлэн, хүүхдэд шуурхай тусламж, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, аюулыг арилгах, эрсдэлийг бууруулах, хамгаалах болон нөхөн сэргээх үйлчилгээний явцад тулгамдаж буй асуудал, хүндрэл, бэрхшээлийг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллав.
Энэхүү мэргэжил, арга зүйн дэмжлэгийн үйл ажиллагаа нь хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хамтарсан багийн үйл ажиллагааны уялдаа холбоо, үр нөлөөг нэмэгдүүлэх, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчны хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэж байна гэж ГБХНЯ-аас мэдээллээ.

#баянзүрх дүүрэг, #хүүхэд хамгаалал, #ГБХНХЯ, #"Хүүхдийн төлөө-За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн,