Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Дэлхийн бондын зах зээлд борлуулалтын дарамт нэмэгдэж, Японы 10 жилийн Засгийн газрын бондын өгөөж мягмар гарагт 3 хувьд хүрсэн нь 1996 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Өгөөж өсөхөд Ойрх Дорнодын хурцадмал байдлаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт, инфляцын дарамт, төв банкуудын бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хүлээлт болон Засгийн газруудын өрийн хэмжээ нэмэгдэж буй нь нөлөөлж байна.

Мөн АНУ-ын 10 жилийн Засгийн газрын бондын өгөөж 4.78 хувьд хүрч, 2025 оны эхнээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн бол Германы 10 жилийн бондын өгөөж 2011 оноос хойших дээд хэмжээнд хүрчээ.

Шинжээчдийн үзэж буйгаар бондын өгөөж ийнхүү өсөж байгаа нь дэлхийн санхүүгийн зах зээлд инфляц, зээлийн хүү болон Засгийн газрын өрийн дарамтыг дахин үнэлэх нөхцөл бүрдүүлж байна.

Эх сурвалж: Reuters