Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Шанхай хотноо өнөөдөр (2026.09.24) “COMAC” нисэх онгоцны корпорацийн Гүйцэтгэх захирал Шэнь Ботой уулзаж, агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөлгийн парк шинэчлэлт болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцаа эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ нислэгийн чиглэл нээх, үндэсний агаарын тээвэрлэгчийн парк шинэчлэлтийг хэрэгжүүлэх шаардлага өсөн нэмэгдэж байгааг онцоллоо.

Энэ хүрээнд орчин үеийн технологийн дэвшилтэт шийдэл бүхий, эдийн засгийн үр ашигтай агаарын хөлгийг ашиглах боломж, агаарын хөлгийн техникийн үзүүлэлт, аюулгүй ажиллагаа, ашиглалтын нөхцөл, засвар үйлчилгээ, хүний нөөцийн бэлтгэл зэрэг асуудлаар “COMAC”-ийн удирдлагуудтай санал солилцож, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ. 

Салбарын сайдын зүгээс энэхүү C919 агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, түүнийг харилцан хүлээн зөвшөөрөх зохицуулалт, нислэгийн аюулгүй байдал, Монгол орны хүйтэн уур амьсгал, өндөрлөг нутгийн нисэх буудал зэрэг өвөрмөц нөхцөлд нийцэх, холын зайн туулах чадвар, түлш шатахууны зарцуулалт, онгоцны эд анги, засвар үйлчилгээ болон ашиглалтын явцад үзүүлэх дэмжлэг зэрэг хүчин зүйлсийг харгалзан Монгол Улсад ашиглах, нутагшуулах сонирхлоо илэрхийлсэн юм. 

”COMAC” корпорацийн Гүйцэтгэх захирал Шэнь Бо  Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс  дэвшүүлсэн санал, хүсэлтийг анхааран үзэж, агаарын хөлгийн ашиглалт, техникийн дэмжлэг, засвар үйлчилгээ, боловсон хүчний сургалт, мэргэшүүлэлт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Хятадын агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, агаарын хөлгийн парк шинэчлэлт, техникийн дэмжлэг, засвар үйлчилгээ, хүний нөөцийн бэлтгэл болон цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар санал нэгдэв. 

#Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, #“COMAC” нисэх онгоцны корпораци,