УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: “Татвар бууруулж байгаа гэж ярьж байгаа боловч татвар, торгууль, төлбөрийг нэмэх зүйл рүү Засгийн газар улайран явах нь тодорхой болсон. Том дарамт болно.

Төсвийн үрэлгэн байдлын төлөө иргэд, бизнес эрхлэгчид асар өндөр төлбөр төлдөг болж байна. Ингэснээр эдийн засгийн идэвхжил буурч, бизнес хийх, ажил хийх сонирхолгүй болно.

Бид хэлж, шүүмжлэхээс илүүг хийх боломж алга. Иймд “Оюу толгой”-н ногдол ашгийг монгол хүнд өг гэдэг шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол санаачилж байна.

УИХ-ын тогтоол гаргаж, нэгдүгээрт ард түмэндээ өгнө. Хоёрдугаарт, “Оюу толгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг ард түмэндээ өгөх ёстой.

“Оюу толгой”-н 34 хувийг иргэддээ авч өгөхгүй бол дарга нарын гоёл болж хувираад, үр дүнд нь ард түмэн ядуурна. Шударга зарчим нь ард түмний өмч юм бол ард түмэнд хувьцааг нь өгье, ард түмэн хяналтаа тавиг.

Ногдол ашгийн 51 хувь нь Хуримтлалын санд орж, 49 хувийг иргэдэд бэлнээр олгоно. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг яаж иргэдэд очдог вэ, ялгаагүй л байх ёстой.

Одоо байгаа үнийн өсөлтөд ард түмэндээ дэмжлэг өгөх хэрэгтэй” гэлээ.

#live, #УИХ-ын гишүүн Л.Гантөмөр,