СХД-ийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10 га талбайд 2007 айлын орон сууцны хороолол барих бэлтгэл ажлыг хангаж байна. Тус хорооллыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүүгээс тодрууллаа.