Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан 2025 оны их цэвэрлэгээ хийх хуваарь болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Их цэвэрлэгээг энэ сарын 23,24-ний өдрүүдэд хийх бөгөөд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэвэрлэнэ.